(2)

1 x $200

Sub-Total $700

Eco Tax (-2.00)$7.00

VAT (20%) $40.00

Total $244.00

Компаний танилцуулга
  • 2019-04-21

“НАТУРАЛ ЛИДЕР” ХХК нь 2011 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр 100 хувийн Mонголын хөрөнгө оруулалттай байгуулагдсан.

Эрхэм зорилго:

Монгол үхэр, сарлаг, хонь, ямааны арьсыг ашиглан Монгол ур ухаан шингэсэн чанартай, бат бөх, загвар дизайны өвөрмөц шийдэл бүхий дахин давтагдашгүй экологийн цэвэр арьсан бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танигдсан бренд болгоход оршино.

Бидний уриа:
 
Монгол чанарыг дэлхийд таниулна.

Бүтээгдэхүүний төрөл:

Арьсан түрүйвч, гар цүнх, спорт цүнх, аялалын цүнх, түлхүүрийн оосор, нэрийн хуудасны сав, бүс гэх мэт 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг захиалагчийн хүсэлтээр хүссэн өнгө загварт тохируулан бүтээгдэхүүнийг урладаг.

Компани нь 100% экспортын баримжаатай байгууллага юм. Голлох экспортын зах зээл Орос, Хятад, Япон, Солонгос, Франц улс юм.

Худалдан авах ажиллагааны явц:

Үйлдвэрлэл эрхлэх түүхий эдийг 80% өөрийн улсаас авч байна. Товч, цахилгаан зэрэг гар цүнх, жижиг хэрэглэл хийх туслах тоноглолыг Солонгос, Тайвань, Хятад улсуудаас импортоор оруулж ирэн үйлдвэрлэлд ашиглаж байна