(2)

1 x $200

Sub-Total $700

Eco Tax (-2.00)$7.00

VAT (20%) $40.00

Total $244.00

Хүндэт үйлчлүүлэгчдээ
  • 2019-04-21

НАТУРАЛ ЛИДЕР компани нь өөрийн орны түүхий эдээр удаан эдэлгээтэй, экологийн цэвэр арьсан бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд урлан дотоод болон гадаадын хэрэглэгчдэд хүргэх, эх орноо олон улсын зах зээлд таниулах алсын хараатайгаар 2016 онд ХУР брендээ анх байгуулсан билээ.

Энэ хугацаанд бид дотоод болон гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулах арга хэмжээг идэвхитэй хийснээр хятад, япон, франц зэрэг улсууд руу бүтээгдэхүүнээ амжиллтай гаргаж олон байнгын үйлчлүүлэгчтэй болсон юм.

Цаашдаа чанартай арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлдээ тэргүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх зэргээр хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд экологийн цэвэр арьсан бүтээгдэхүүний хэрэглээ дэлхий даяар тасралтгүй нэмэгдсээр байгаа нь суалгаанаас харагдаж байна. Иймээс бид дотоодын нөөц бололцоонд тулгуурлан доорхи онцлогтой бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийд таниулах үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаадаа баяртай байна.

“Манай орон байгаль цаг уурын эрс тэс өвөрмөц уур амьсгалтай жилийн 4 улиралтай цөөн тооны улсын нэг юм. Монгол малын арьс дөрвөн улиралд дасан зохицсоныхоо хүчинд амьсгалах, агаарыг нэвтрүүлэх чанар сайн агшилт суналттай байдаг нь бүтээгдэхүүнийг өндөр чанартай бат бөх байлгах гол шалтгаан нь болдог”.

Бидний бүтээгдэхүүний өвөрмөц загвар, өнгө, нарийн хийц, чанарыг сонгон үйлчлүүлж буй эрхэм хэрэглэгч танд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.