(2)

1 x $200

Sub-Total $700

Eco Tax (-2.00)$7.00

VAT (20%) $40.00

Total $244.00

Үйлдвэрлэл
  • 2019-04-21

Бид бүтээгдэхүүн бүрийг гар аргаар хийдэг бөгөөд зөвхөн Монгол арьсаар урлаж байна.

Монгол малын арьсны онцлог
Монголчууд эртний нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ.

Байгал уул ус, өргөн уудам тал нутаг, эрс тэс уур амьсгалаас үүдэн өнөөг хүртэл төрөлх сонгодог утгаар нь хадгалсаар явна.

Монгол нутагт эрт дээр үеэс бэлчээрийн мал аж аж ахуй эрхэлж ирсэн бөгөөд өргөн уудам нутагт байгалийн бэлчээрт тулгуурлан уламжлалт таван хошуу малаа өнөө хүртэл адгуулан малласаар байна.

Мон­гол малын арьс дөр­вөн улиралд дасан зохицсоныхоо хүчинд амьс­га­лах чадвартай бай­даг. Монгол сарлаг өвөл зуны аль ч  улиралд   их хэмжээний үстэй байдаг баарьсны онцлог бүтцээс шалтгаалан биеийн дулаанаа тохируулж байдаг. Тийм ч учраас сарлагийн арьсан бүтээгдэхүүн дулааныг гадагшуулж, хөлрөхгүй, чийг татдаггүй байдлаараа алдартай.

Мөн бай­галь хөрсөнд  ургасан цэвэр байгалийн өвс  тэжээл хэрэглэдэг тул Монгол үхрийн арьс нь экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Нэг үгээр хэлэхэд эрс тэс уур амьсгалтай нутагт эрх чөлөөтэй бэлчин амьдарч буй Монгол малын чадвар нь өндөр тэсвэртэй, малаас гарч буй ашиг шим нь чанартай, био энергитэй байдгийг судалгаагаар тогтоосон.