Loading...

ХУР-ын бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг вэ?

April 21, 2019
ХУР-ын бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг вэ?

ХУР брендийн бүтээгдэхүүн нэг бүрийг гар аргаар урладаг бөгөөд зөвхөн Монгол малын арьсаар хийгддэг.

 Монголчууд эртний нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ.

Монголчууд тал нутагт эрт дээр үеэс бэлчээрийн мал аж аж ахуй эрхэлж ирсэн бөгөөд өргөн уудам нутагт байгалийн бэлчээрт тулгуурлан уламжлалт таван хошуу малаа өнөө хүртэл адгуулан малласаар байна.

Мон­гол малын арьс дөр­вөн улиралд дасан зохицсоныхоо хүчинд амьс­га­лах чадвартай бай­даг. Монгол сарлаг өвөл зуны аль ч  улиралд   их хэмжээний үстэй байдаг ба арьсны онцлог бүтцээс шалтгаалан биеийн дулаанаа тохируулж байдаг. Тийм ч учраас сарлагийн арьсан бүтээгдэхүүн дулааныг гадагшуулж, хөлрөхгүй, чийг татдаггүй байдлаараа алдартай.

Мөн бай­галь хөрсөнд  ургасан цэвэр байгалийн өвс  тэжээл хэрэглэдэг тул Монгол үхрийн арьс нь экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Нэг үгээр хэлэхэд эрс тэс уур амьсгалтай нутагт эрх чөлөөтэй бэлчин амьдарч буй Монгол малын чадвар нь өндөр тэсвэртэй, малаас гарч буй ашиг шим нь чанартай, био энергитэй байдгийг судалгаагаар тогтоосон.

BACK TO TOP