2019 онд ХУР брендийн хувьд маш чухал жил болж байна. Энэ оны 4-р сард дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-д дэлхийн банкны төв оффисд бүтээгдэхүүнээ анх удаа олон улсын хэрэглэгчдэд танилцууллаа.
Тус үйл ажиллагаанд Монгол улсаас үндэсний үйлдвэрлэгч 20 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож бүтээгдэхүүнээ 3 өдрийн турш 10 гаруй ажилтантай дэлхийн банкны үзэсгэлэнгийн танхимд 100% MADE IN MONGOLIA бүтээгдэхүүнээ дэлгэн харуулсан үйл ажиллагаа боллоо.
ХУР брендийн хувьд нийтдээ 10 гаруй нэр төрлийн арьсан бүтээгдэхүүнээрээ буюу Аялалын цүнх, үүргэвч тэлээ мөн жижиг эдлэлүүдийг хэрэглэгчдэд танилцууллаа.
Нийтдээ 3 өдрийн тур турш 10 гаруй мянган долларын бүтээгдэхүүн борлуулагдаж үйлчлүүлэгч худалдан авагчдын сонирхлыг ихээр татлаа.
Энэ үйл ажиллагаа нь Дотоодод үйлдвэрлэгдсэн арьсан бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой байгааг харуулсан үйл ажиллагаа боллоо.
ХУР брендийн гүйцэтгэх захирал А.Даваадаш: "Бидний бүтээгдэхүүн чанартай, урт удаан эдэлгээг давж, алс холын АНУ-ын хэрэглэгчдийг байлдан дагуулж чадна гэдэгт ерөөсөө эргэлзсэнгүй. Улам л хийх хүсэл эрмэлзэл төрж, урмаар тэтгэгдэж бөөн энерги авлаа" цохон тэмдэглэв.
2019.05.01